• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ОМНИ АКТИВ ТЗК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022-02-21 11:25:40

Монголын хөрөнгийн биржийн 2022 оны эхний "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас"-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарч буй хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж байна.

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Омни капитал ББСБ" ХХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Эрэлхэг, "Омни актив ТЗК” ХХК-ын ТУЗ-ын дарга С.Бямбасүрэн болон “Апекс капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6660 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

"Омни актив ТЗК” ХХК нь жилийн 14.5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, жил тутамд хүү төлөх нийт 50,000 ширхэг үнэт цаасыг тус бүрийг нь 100,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдаж,  нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. 

Хөрөнгө оруулагчид 2022 оны 2 дугаар сарын 21-ны өдрөөс 2 дугаар сарын 24-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус үнэт цаасыг захиалах боломжтой.

Үнэт цаасны танилцуулгыг эндхуваарилалтын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ