Сурагчдад санхүүгийн боловсрол олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-12 15:14:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголбанкнаас санаачилсан "Санхүүгийн боловсрол" гурван сарын аян Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна.
Өвөрхангай аймгийн Монголбанкны хэлтсээс ЕБС, МСҮТ-ийн сурагчдад сургалт зохион байгуулж, мөнгө, хэрэглээ, өрхийн төсөв, орлого зарлагын тухай ойлголт, мэдээллийг өгч байгаа юм. Мөн сурагчдын дунд санхүүгийн мэдэгдэхүүнийг сайжруулах зорилгоор АХА тэмцээн, эссэ бичлэг, гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Монголчуудын дийлэнх хувьд санхүүгийн хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх зэрэг наад захын санхүүгийн боловсрол дутмаг байдаг бөгөөд хөгжиж буй эдийн засагтай орны иргэд санхүүгийн мэдлэгтэй байх ёстой гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Тиймээс хүүхдийг багаас нь санхүүгийн мэдлэг, боловсролтой болгох нь чухал хэмээн үзэж ЕБС-ийн бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт санхүүгийн боловсрол олгох “Бизнес судлал” хичээлийг  тусгажээ.
Б.Батчимэг
Related news